Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

АШУҮИС 80 дахь хичээлийн жилийн нээлт


Densmaa 2022-09-05 01:09

АШУҮИС-д 9 орны 168 оюутан суралцдаг. Солонгос, Япон, Нидерланд, Малайз зэрэг 7 орны 20 оюутан англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт суралцаж байна

    АШУҮИС 80 дахь хичээлийн жилийнхээ нээлтээр гадаад оюутан, эрдэмтэн багш нараа хүлээн авч уулзан сургуулиа танилцууллаа. Тус сургууль 11 салбартай, гурван сургууль нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Их сургуулийн тогтолцоог хөгжүүлэх зорилгоор 4 их сургуулийн эмнэлэг, 2 сувилалтай, 4 судалгааны институттай болж өргөжжээ. АШУҮИС-д 9 орны 168 оюутан суралцдаг. Солонгос, Япон, Нидерланд, Малайз зэрэг 7 орны 20 оюутан англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрт суралцаж байна. Энэхүү англи хэлний хөтөлбөрт 80 монгол оюутан суралцдаг. Эдгээр оюутанд монгол багш нараас гадна гадаадын доктор профессорууд хичээл заадаг. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан АШУҮИС-ийн оюутан, багш нарт хандан хэлсэн үгэндээ англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ нь боловсролоо экспортлох анхны алхам болж буйг онцлон дурдлаа.

Үзсэн: 461

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна