Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

Төрөл бүрийн вирусний эсрэг эмчилгээг судалж байна


Densmaa 2022-09-21 01:09

талууд В, Д вирусний эмчилгээг монголд нэвтрүүлэх, элэгний хорт хавдрын орчин үеийн эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо

      Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын Станфордын их сургуулийн Жозеф Д.Грант нартай уулзлаа. АНУ-ын Засгийн газраас дэлхий нийтэд нүүрлэж буй цар тахлын үеийн бэлэн байдал тэр дундаа вирусний эмчилгээний чадамжийг дээшлүүлэх санаачилгыг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү санаачилгын хүрээнд  цар тахалд хүргэж болзошгүй төрөл бүрийн вирусний эсрэг эмчилгээг судалж хөгжүүлэхээр ажиллаж байгааг уулзалтын эхэнд ноён Жеффри С.Гленн танилцуулав. Монгол Улсад элэгний В, С, Д вирусний тархалт өндөр, үүнээс үүдсэн элэгний хатуурал, элэгний хорт хавдрын нас баралт дэлхийн дунджаас өндөр байгаа. Сүүлийн жилүүдэд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд гепатитын С вирусний эмчилгээ нэвтэрснээр элэгний хатуурлын нас баралт эрс буурсан. Гэвч манай улсын тухайд гепатитын В, Д вирусний хавсарсан халдвар нэн тулгамдсан асуудал болоод байгааг УИХ-ын дарга дурдлаа. Уулзалтын үеэр талууд В, Д вирусний эмчилгээг монголд нэвтрүүлэх,  элэгний хорт хавдрын орчин үеийн эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар  ярилцаж, санал солилцлоо.

Үзсэн: 427

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна