Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Монголын соёлын өдрүүд”-ийг Бүгд Найрамдах Франц Улсад зохион байгуулж байна


Densmaa 2022-09-21 01:09

Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Нүүдэлчдийн домог” тоглолтоо ЮНЕСКО-гийн төв байранд толилуулахын зэрэгцээ “Монголын үзэсгэлэн” сэдэвт байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргана

      Монгол Улсыг гадаадад сурталчлах, цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг татах, зорилтын хүрээнд “Монголын соёлын өдрүүд”-ийг Бүгд Найрамдах Франц Улсад зохион байгуулж байна. Дөрөв хоног үргэлжлэх тус арга хэмжээнд Монгол, Францын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй урлаг соёл, түүх, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Тухайлбал, Монгол Улс Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох UNESCO-д нэгдсэний 60 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Нүүдэлчдийн домог” тоглолтоо ЮНЕСКО-гийн төв байранд толилуулахын зэрэгцээ “Монголын үзэсгэлэн” сэдэвт байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн гарна. Мөн манай улсын төлөөлөгч, уран бүтээлчид Европын соёл, урлагийн төв Парис хотоос гадна Монголтой өнө эртний хэлхээ холбоотой Рубрук тосгон, Өвөрхангай аймагтай 20 гаруй жилийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй Аллиер муж, Парисын ойролцоох Дрө хотод айлчилж, урлагийн тоглолтоо сонирхуулах юм.

Үзсэн: 523

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна