Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Төрийн байгууллагын бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцлээ


Densmaa 2022-11-21 10:11

иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод төрийн албыг төлөвшүүлэх шаардлагатай байгааг онцлов

      Монгол Улсын Засгийн газраас байгуулсан Төрийн бүтээмжийн Үндэсний хороо анхдугаар хуралдаанаа хийж, төрийн байгууллагын бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцлээ. “Шинэ сэргэлтийн бодлого” дахь Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд цахим технологид суурилсан иргэн төвтэй төрийн байгууллага байгуулах тухай тодорхой заасан байдаг. Энэ дагуу тус үндэсний хороо иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод төрийн албыг төлөвшүүлэх шаардлагатай байгааг Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тодотголоо. Цар тахлаас шалтгаалж иргэд амьдралын шинэ хэв маягт аль хэдийн шилжсэн учраас түүнд тохирсон засаглалын хэв маягийг бий болгох шаардлага үүссэн талаар танилцуулав. Тухайлбал, төрийн байгууллага хүн төвтэй үйлчилгээ үзүүлэх, цахим шилжилт хийх, датанд суурилсан шийдвэр гаргаж, уян хатан ажиллах ёстой гэдгийг онцлов. Цахим хөгжлийн сайд Н.Учрал цахим шилжилтийн үйл явц нь иргэдийн цаг завыг хэмнэх зэргээр амьдралын чанарт нөлөөлдөг. Тиймээс Засгийн газраас цахим шилжилтийг идэвхтэй хийж байгаа талаар танилцуулгадаа дурдлаа. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар төрийн байгууллага давхардсан хяналт шалгалтаар иргэн, аж ахуй нэгждээ дарамт учруулдаг байдлыг зогсооно. Харин Засгийн газар дотоод хяналт шалгалтын газартай болсноор төрийн алба цомхон бөгөөд ур чадвартай, ёс зүйтэй байх тогтолцоог бүрдүүлэх  юм.

Үзсэн: 390

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна