Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцаа


Densmaa 2022-11-22 09:11

Ард түмний засаглах эрхийг хангах нь парламентын эрхэм зорилго юм

     УИХ-ын Тамгын газраас Олон Улсын Парламентын Холбоотой хамтран “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ "Ард түмний засаглах эрхийг хангах нь парламентын эрхэм зорилго юм. Энэ хүрээнд төлөвлөсөн ажлууд болох хуулийн төслүүд хүний эрхийг хангасан эсэхэд үнэлгээ хийж, Хүний эрхийн олон улсын конвенцод нийцүүлж баталдаг болоход бидний хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой” хэмээн онцолсон. Мөн энэ удаагийн Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент байхаа зарласан гэлээ. 2006 оноос хойш Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцээгүй байсан. Хүний эрхийг хангах үндэсний тогтолцоо бүхэлдээ уялдаа холбоотой, үр дүнтэй ажиллах нөхцөл, харилцааг сайжруулах тал дээр бид анхаарах хэрэгтэй байна гэв.

Үзсэн: 479

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна