Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын зураач “Менелаогийн нэрэмжит шагнал” хүртлээ


Densmaa 2022-12-09 03:12

Италийн Дэлхийн урлагийн академиас олгодог “Менелаогийн нэрэмжит шагнал”-ыг Монголын зураач А.Чадраабал хүртсэн байна.

Уг шагналыг соёл урлаг, шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан эрдэмтэн, уран бүтээлчид олгодог юм. Зураач А.Чадраабалын “Infinity source-Spiritual development-Evolution” цуврал бүтээлийг үнэлэн энэхүү шагналыг олгож байгаа аж. Түүний бүтээл өнгөрсөн 11 дүгээр сард Ром хотноо болсон үзэсгэлэнд шалгаран оролцсон. Тус үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны уран бүтээлчдийн бүтээлээс шилдэг 15 бүтээлийг шалгаруулан оролцуулсан юм. Мөн түүний “Хөх морь” цуврал бүтээл Луврын музейн дэргэдэх “Carrousel du Louvre” уран зургийн галерейд болсон 30 дахь удаагийн олон улсын үзэсгэлэнд оролцсон юм.

Үзсэн: 516