Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

ОУЭШ-ийн Ромын дүрмийг сурталчлах арга хэмжээ ирэх жил Монголд болно


Densmaa 2022-12-09 03:12

идерландын Хаант Улсын Гааг хотноо болж буй Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн 21 дүгээр чуулганд Монголын төлөөлөгчид оролцож байна.

Чуулганаар ОУЭШ болон Товчооны 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, Оролцогч улсуудын олон улсын эрүүгийн эрх зүйн өнөөгийн байдлын талаар байр сууриа илэрхийлж байгаа юм байна. Ассамблейн 21 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд хэлсэн үгэндээ тус шүүх нь байгуулагдсан цагаасаа хойш олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хуулийн засаглал, хүний эрхийг сахин хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд ОУЭШ-ийн Ромын дүрмийг Ази, Номхон далайн бүсийн орнуудад сурталчлан таниулах бүс нутгийн арга хэмжээг ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн байна. Монгол, Аргентин, Бельги, Нидерланд, Сенегал, Словени Улсын хамтарсан Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн туслалцааны тухай конвенц байгуулах санаачилгын хүрээнд 2023 оны 5 дугаар сард Словени Улсын Любляна хотноо болох Дипломат бага хуралд ОУЭШ-ийн Ромын дүрмийн Оролцогч талуудыг идэвхтэй оролцохыг уриалжээ. Энэ удаагийн чуулганд Ромын дүрэмд оролцогч 123 улсын төлөөлөл оролцож байгаа юм. Чуулган энэ сарын 10-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Үзсэн: 628