Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулна


Densmaa 2022-12-14 03:12

Нүүрсний хэргийг ил болгохыг шаардаж буй иргэдийн жагсаал нийслэл Улаанбаатар хотын төв талбайд үргэлжилсээр байна.

      Засгийн газар жагсагчдын шаардлагын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг шалгаж, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоогоод байгаа юм. Онцгой дэглэмийн хугацаанд тус компанийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох, нүүрс олборлолт, ачилт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, өр төлбөрийг бууруулах, улмаар валютын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулж, 3D газрын зургаар нарийвчилсан тооцоолол хийж шалгахаар болсон байна. Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын мэдээлснээр тус компанийн нүүрс худалдахтай холбоотой болон тус компанийн худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил тод болгож, албан ёсны сайтад байршуулна гэлээ. Мөн тус компанийг нээлттэй хувьцаат компани болгохоор ярилцаж байгаа юм байна.

Үзсэн: 634