Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол-Америкийн хамтын ажиллагаа 35 жилд” эрдэм шинжилгээний бага хурал боллоо


Densmaa 2022-12-14 03:12

Энэ онд тохиож буй Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулан Монголбанкны санаачилгаар тус хурлын зохион байгуулсан байна.

     Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ “Монгол Улс, АНУ-ын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч, Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж байна. АНУ нь технологи, санхүүгийн салбарт дэлхийд тэргүүлэгч, худалдаа, хөрөнгө оруулалтын том тоглогч тул хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгцээ бидэнд байсаар байна” хэмээн онцоллоо. Хурлаар Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх арга зам, боломжуудын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Монгол Улс АНУ-ын хооронд 2021 оны эцсийн байдлаар нийт 244 сая ам.долларын худалдаа хийгдсэнээс манай орны импорт 213 сая ам.доллар, экспорт 31 сая ам.доллар байна. Мөн АНУ-аас Монгол Улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын 36 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт, 36 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 9 хувь нь банк, санхүүгийн салбарт, 2 хувь нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт, үлдсэн 16 хувь нь бусад салбарт тус тус хийгджээ.

Үзсэн: 401