Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгоно


Densmaa 2022-12-14 03:12

E-Mongolia хурдан киоскны үйлчилгээг нэвтрүүлж байна.

   Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгохын тулд иргэдэд үйлчилгээ авах бүх төрлийн сонголтыг өгөхөөр ажиллаж байгаа гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлж байна. Зөвхөн гар утасны аппликейшнээр үйлчилгээ ав гэх нь ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ухаалаг утасгүй, интернэт датагүй хүмүүст бэрхшээл дагуулдаг. Тийм ч учраас шилжилтийн цаг үед төсвийн мөнгө үрэхгүйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр хувийн байгууллагууд болон банкнаас гаргасан киоскуудыг ХУР сервистэй холбох гэрээг тус яамнаас хийж 21 аймаг, 9 дүүрэгт нийт 600 гаруй киоск байршуулахаар төлөвлөж байгаа юм байна. Өнөөдөр E-Mongolia хурдан киоскны үйлчилгээ бэлэн болоод байгаатай салбарын сайд танилцлаа. Бүх төрлийн лавлагаа, тоон гарын үсэг авах үйлчилгээг тус киоск үзүүлэх юм. Цаашдаа банкны киоскууд ч төрийн үйлчилгээ үзүүлж иргэдийн цагийг хэмнэхэд хамтарч ажиллах юм байна.

Үзсэн: 443