Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Аянгын нүргээн” нэртэй цомгийг танилцуулга Лондон хотноо боллоо


Densmaa 2022-12-14 03:12

Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам “Хү” хамтлагтай хамтран тус хамтлагийн “Аянгын нүргээн” нэртэй цомгийг танилцуулах ажлыг Лондон хотноо зохион байгуулав.

    Монгол Улсаас суугаа Элчин сайд Б.Энхсүх “Хү” хамтлаг “Хүннү рок” хөгжмийн шинэ урсгалыг үүсгэж, Монголын уламжлалт урлагийн өв соёл, агуу түүхийг уран бүтээлээрээ дэлхий дахинд сурталчлан, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж буйг онцлон тэмдэглэв. Тус хамтлаг 2022 оны 11 дүгээр сараас Ирландын Даблин, Британийн Манчестер, Лидс, Ноттинхам, Кардиф, Бирмингем, Белфаст, Глазгоу хотод тоглолтоо хийсэн. “Хү” хамтлаг 2019 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан. Мөн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО “Хү” хамтлагийг 2022 оны 11 дүгээр сард Энх тайвны төлөөх уран бүтээлчээр томилсноор энэхүү эрхэм хүндтэй үүргийг хүлээсэн анхны рок хамтлаг болсон юм. “Хү” хамтлаг 2019 онд Британи болон Европын орнуудад аялан тоглолт хийж, “Гэрэг” нэртэй анхны цомгоо танилцуулж байсан. Энэ жилийн аялан тоглолтын хаалтын ажиллагааг Лондон хотын Раунд хаус концертын танхимд хийлээ.

Үзсэн: 601