Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

МУИС-ийн нэрэмжит Япон хэлний анхдугаар олимпиад боллоо


Densmaa 2022-12-19 04:12

Тус олимпиад нь их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын япон хэл болон Япон орны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, Монгол дахь япон хэлний сургалтыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.

    45 жилийн өмнө МУИС-ийн Монгол хэлний ангид япон хэлийг сонгоноор зааж эхэлсэн бөгөөд 1990 онд анхны Япон хэлний уран илтгэлийн тэмцээн зохион байгуулагдахад 10-аад оюутан оролцож байжээ. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд арваад их дээд сургуулийн 50 гаран оюутан оролцсон байна. Энэ удаагийн олимпиад бол зөвхөн хувь суралцагчийн мэдлэг, чадварыг уралдуулсан хэрэг бус багаар ажиллах, өөрийн мэдлэгийг бусадтай хуваалцах, харилцан суралцах боломжийг олгож байгаараа онцлог юм. Цаашдаа үргэлжлүүлэн энэ олимпиадыг зохион байгуулах нь япон хэл суралцагчдыг дэмжих, өөр соёлыг ойлгож хүндэтгэх, үүгээрээ хоёр орны харилцаанд ч чухал ач холбогдолтой. 

МУИС үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой,  Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд МУИС-ийн Ази судлалын тэнхим, Монголын Япон хэлний Багш нарын холбооноос санаачлан уг олимпиадыг зохион байгуулжээ.

Үзсэн: 1157