Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

"This Is Mongol" дууны клип 2022 оны шилдэг 10 хөгжмийн видеоний нэг болжээ


Densmaa 2022-12-21 01:12

"The Hu" хамтлаг энэ жилийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр Европыг зорьсон. Тэдний Европ дахь тоглолт өнгөрсөн аравдугаар сарын 26-наас эхэлсэн бөгөөд энэ оныг дуустал үргэлжлэх юм

       "The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип дэлхийн алдартай "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан "2022 оны шилдэг 10 хөгжмийн видео"-ний нэг болжээ. Мөн хөгжмийн онлайн сэтгүүлээс гаргасан 2022 оны "Жилийн шилдэг 40 дуу"-ны 19 дүгээр жагсаалтад орсон байна.  Монголын "The Hu” хамтлаг Франц Улсын нийслэл Парис хотод байдаг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн хүндэт шагнал дэлхийн Энх тайвны албан ёсны элч хамтлаг болсон. Ийнхүү тэд дэлхийн рок хөгжмийн урсгалаас анхны хамтлаг, Азиас хоёр дахь хамтлаг болж байна. "The Hu" хамтлаг энэ жилийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр Европыг зорьсон. Тэдний Европ дахь тоглолт өнгөрсөн аравдугаар сарын 26-наас эхэлсэн бөгөөд энэ оныг дуустал үргэлжлэх юм. Тус хамтлагийнхан 2023 оны зургаадугаар сарын 15-18-нд болох хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцоно.

 

Үзсэн: 626

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна