Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ


Densmaa 2023-01-30 12:01

Олон улсын аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд эдгээр улсын оролцоо, цаашлаад дуу хоолойг нь сонсож байхын чухлыг онцлон тэмдэглэв

       Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд “Энхийг цогцлоох болон энх тайвныг сахин хамгаалах” асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрээр сүүлийн жилүүдэд энхийг цогцлоох асуудлын хүрээний нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлын үр нөлөө нь нэн буурай хөгжилтэй, арлын жижиг болон Монгол Улс шиг газар зүй, эдийн засаг, байгаль орчны өвөрмөц нөхцөл, эмзэг байдалд байдаг тусгай хэрэгцээт орнуудад улам бүр өсөн нэмэгдэж байна гээд олон улсын аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд эдгээр улсын оролцоо, цаашлаад дуу хоолойг нь сонсож байхын чухлыг онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Энх тайвны шинэ хөтөлбөр” боловсруулах санаачилга, энэхүү хөтөлбөрт урьдчилан сэргийлэх ажиллагаанд хөрөнгө, хүч зарцуулах, охид, эмэгтэйчүүдийн асуудалд энэ тэргүүний анхаарал хандуулахаар тусгасныг сайшаан дэмжиж байгааг илэрхийлэв. Байнгын төлөөлөгч В.Энхболд энхийг цогцлоох, энх тайвныг сахин хамгаалахад залуучуудын оролцоог хангах нь зүйтэй гээд энэ хүрээнд манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаас баталсан НҮБ-ын Залуучуудын алба байгуулах тухай тогтоолыг дэмжсэнийг мэдээлж, Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” болон “Залуучууд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолуудын хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангаж ажиллахыг нотлон илэрхийлсэн.

 

Үзсэн: 545

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна