Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17,18-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсад “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв” байгуулахаар ярилцав


Densmaa 2023-02-06 02:02

Тус сургалтын төвийг БНСУ-ын сүрьеэ, ковид зэрэг халдварт өвчнийг илрүүлэх, эмчлэх тэргүүлэх туршлага, технологид суурилан, халдварт өвчний тусламж үйлчилгээг үзүүлнэ

       Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Чан Син Жүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар Монгол Улсад сүрьеэ болон халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төсөл болон Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр, мөн Монгол Улсад сүрьеэгийн халдварын оношилгооны чадавхийг сайжруулах, бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал солилцов.  Монгол Улсад сүрьеэгийн халдварын оношилгооны чадавхийг сайжруулах, бэхжүүлэх төслийн хүрээнд Монгол Улсад “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв” байгуулж, үйл ажиллагаа явуулахаар яригдаж буй бөгөөд тус сургалтын төвийг БНСУ-ын сүрьеэ, ковид зэрэг халдварт өвчнийг илрүүлэх, эмчлэх тэргүүлэх туршлага, технологид суурилан, Азийн хөгжиж буй орнуудын сүрьеэ болон халдварт өвчний тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор байгуулах юм. Мөн Монгол Улсад сүрьеэтэй тэмцэх эмч нарыг бэлтгэх, сүрьеэг илрүүлэх, тэмцэхэд үр дүн гаргах төслүүдийг хэрэгжүүлэх тал дээр Монгол Улсын холбогдох байгууллагууд хамтарч ажиллах талаар байр сууриа илэрхийллээ. Уулзалтын үеэр сүрьеэгийн тархалтыг илрүүлэх хиймэл оюун ухаан болон мобайл технологид суурилсан төслийг “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр талууд санал солилцов.

Үзсэн: 599

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна