Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Туульсын хаан Жангар” туулийн 17 бүлгийг хайллаа


Densmaa 2023-02-13 03:02

ЮНЕСКО-гоос 2009 онд Монгол туулийг Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байна

     Уран зохиолын оргил гэгдэх тууль хайлах өвийг сэргээх, хадгалан хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор Говь-Алтай аймагт 1000 туульч “Туульсын хаан Жангар” туулийн 17 бүлгийг хайллаа. Мөн Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулав. Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд “Монгол Жангар хайлах” өв бүртгэгдсэн. Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин мэндчилгээндээ “Монголчууд төрийн их ёслол, найр хурим, эрийн гурван наадам, хүүхдийн үс авах, хүүхдэд нэр өгөх, шинэ гэр барих, ан ав, аян дайнд мордох, уул овоо тахих зэрэг нийтийг хамарсан зан үйл, баяр ёслолын үед тууль хайлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг урин дуудаж ирсэн уламжлалтай. Монгол тууль бол эх хэл, түүх соёл, зан заншил, шүтлэг бишрэл, хүсэл мөрөөдлөө шингээж яруу сайхнаар аялгуулан илэрхийлдэг, монголын ард түмний оюун сэтгэлгээний охь дээж болсон хосгүй нандин үнэт зүйл юм” гэв. Монгол туулийг нийт хүн төрөлхтний соёлын өвийн сан хөмрөгт хүндтэй байр суурь эзлэх үнэ цэн, ач холбогдолтой өв болохыг хүлээн зөвшөөрч, ЮНЕСКО-гоос 2009 онд Монгол туулийг Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байна.

Үзсэн: 605

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна