Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 61 дүгээр чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо


Densmaa 2023-02-17 01:02

2 дугаар сарын 6-15-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 61 дүгээр чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо.

2 дугаар сарын 6-15-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 61 дүгээр чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо. Чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, Монгол Улсын Засгийн газар нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулсан байна. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр цар тахлын үед болон түүний дараах сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөж буй арга хэмжээ, бодлогын шинэчлэлийн талаар мэдээлжээ. Түүнчлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хэрэгжүүлж буй “Зохистой хөдөлмөрийн хөтөлбөр”-ийн хүрээнд хөдөлмөрлөх эрх, эрүүл мэнд, зохистой ажлын байр, нийгмийн хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаа нь нийгмийн тэгш бус байдлыг арилгах, хүн бүрт хүртээмжтэй хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтойг онцолсон байна.

Үзсэн: 791