Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын даргатай уулзлаа


Densmaa 2023-02-17 01:02

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Антони Рота-тай уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгааг онцолж, хоёр талын харилцааны түүх, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцсон байна. Хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагуудын дэмжлэг, харилцан ойлголцол чухал бөгөөд Парламентад ажлаа тайлагнадаг байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгааг харилцан илэрхийлжээ. Монгол, Канад улсууд нь уур амьсгал, газар зүйн төлөв байдал, хүн амын нягтрал зэргийн хувьд ижил төстэй тул дэд бүтцийн стандарт, төрийн үйлчилгээ, хяналтын бүтцийг боловсронгуй болгох чиглэлээр харилцан туршлага судлах боломжтой гэдэгт санал нэгдсэн байна. Хоёр талын худалдаа, Монгол Улс дахь Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, оюутан солилцоог идэвхжүүлэх нөөц боломжтой бөгөөд эдгээрийг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн байгааг талууд харилцан нотолжээ.

Үзсэн: 897