Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Хү” хамтлаг гурван ангит богино хэмжээний баримтат кино бүтээжээ


Densmaa 2023-02-27 12:02

“Citizens Of The World” баримтат киноны эхний ангиар үзэгчид хамтлагийг үүсгэн байгуулсан дөрвөн гишүүн болон морин хуур, товшуур, төмөр хуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдтэй нь танилцах боломжтой

    Монголын хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Хү” хамтлаг өнөөдрийг хүртэлх замналынхаа талаар өгүүлэх “Citizens Of The World” нэртэй гурван ангит богино хэмжээний баримтат кино бүтээжээ. “Хү” хамтлагийнхан сүүлийн таван жилийн хугацаанд Өрнөдийн орчин үеийн рок металл урсгалыг монгол хөөмий, уламжлалт хөгжмийн зэмсгүүдтэй хослуулсан “хүннү рок” хэмээх урсгалаараа дэлхийн өнцөг булан бүрт үзэгчдийг байлдан дагуулсаар ирсэн. “Citizens Of The World” баримтат киноны эхний ангиар үзэгчид хамтлагийг үүсгэн байгуулсан дөрвөн гишүүн болон морин хуур, товшуур, төмөр хуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдтэй нь танилцах боломжтой. Түүнчлэн сонсогчдод өөрсдийнхөө дотор орших “дайчин сүнс”-ийг сэрээж, түүгээрээ дамжуулан дэлхий даяар сайн сайхныг түгээн дэлгэрүүлэх үзэл санааных нь талаар өгүүлсэн байна.

Үзсэн: 859

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна