Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

"The Hu" хамтлагийн Европ болон Английн аялан тоглолтын тов гарчээ


Densmaa 2023-03-01 01:03

Тус хамтлагийнхан 2023 оны зургадугаар сарын 15-18 өдрүүдэд болох хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцоно

       "The Hu" хамтлагийн Европ болон Английн аялан тоглолтын тов гарчээ. Тоглолтын тасалбарыг гуравдугаар сарын 5-наас худалдаалж эхлэх аж. Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоосоо түр амсхийж, эх орондоо ирээд байна.  Тус хамтлагийнхан 2023 оны зургадугаар сарын 15-18 өдрүүдэд болох хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцоно. Алдарт "Metal Hammer" сэтгүүлээс гаргасан 2022 оны шилдэг 10 хөгжмийн видеоны нэг нь "The Hu" хамтлагийн "This Is Mongol" дууны клип болжээ. Мөн энэ дуу нь 2022 оны "Жилийн шилдэг 40 дуу"-ны 19 дүгээр жагсаалтад орсон. "The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад байна.

Үзсэн: 697

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна