Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10,11-05-2024
монгол

Шинэ мэдээ

ШХАБ


Densmaa 2023-04-12 01:04

Талууд Монгол Улс, ШХАБ-ын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байдгийг илэрхийлэв. Энэ хүрээнд цаашид ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлцээний түнш улсуудтай ажиглагчийн хувиар үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа нотлов. Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин ШХАБ дахь Монгол Улсын оролцоог өндрөөр үнэлдгээ илэрхийлээд, ажиглагч болсон цагаасаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэнд талархал илэрхийлэв. Талууд Монгол Улс, ШХАБ-ын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Үзсэн: 394

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна