Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 09-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол иргэдэд Польшийн төрийн одон гардууллаа


Densmaa 2023-04-26 08:04

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа монгол иргэдэд Польшийн төрийн одон гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа монгол иргэдэд Польшийн төрийн одон гардууллаа.

Иракийн Аль-Хилла дахь Чарли баазад 2004 оны хоёрдугаар сарын 18-нд харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байхдаа Польшийн II ээлжийн олон алба хаагчийн амийг аварсан Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжилтэн, хошууч Ганболдын Аззаяа; Улаанбаатар, Варшав хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлд гаргасан идэвх зүтгэлийг нь үнэлж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Рэнцэндагвын Дагва; Монгол-Польшийн соёлын хамтын ажиллагааг хөгжүүлж, Польшийн урлагийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Олонбаярын Эрдэнэцогт нарыг Гавьяаны загалмайн алтан одонгоор тус тус шагналаа.

 

 

Үзсэн: 390

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна