Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээр БНХАУ сүүлийн 10 гаруй жил тэргүүлж байна


Densmaa 2023-05-09 02:05

Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзлаа

    Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Замын-Үүд боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, ачаа тээврийн нэвтрэлтийг сайжруулахын зэрэгцээ зорчигч тээврийн хөдөлгөөнийг саадгүй болгох, найман хүний суудалтай тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг ард иргэдийн хүсэлт болгож байгаа асуудлуудад анхаарч ажиллахыг хүсэв. Мөн тэрээр, тус улсаас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтыг дэмжих, ялангуяа уул уурхайн болон хөдөө аж ахуйн түүхий эдийг аль болох боловсруулах, баяжуулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглүүлэх талаар идэвх чармайлт гаргаж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

   Элчин сайд Цай Вэньруй 2015-2019 онд БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаар ажиллаж байснаа танилцуулан, Замын-Үүд боомтын нэвтрэлтийг нэмэгдүүлэх талаар иргэд маш их хүсэлт тавьдгийг дурдаж, тус улсын Засгийн газар, холбогдох байгууллагууд үүнд анхаарал хандуулж байгааг хэллээ. Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээр БНХАУ сүүлийн 10 гаруй жил тэргүүлж буйг Элчин сайд тэмдэглээд, тус улсын Засгийн газар Монголд хэрэгжүүлэх итгэл найдвартай, томоохон хөрөнгө оруулалтыг дэмжиж, урамшуулах бодлого баримталж байгааг танилцуулав.

Үзсэн: 615