Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Трио" 26 дахь удаагийн Италийн кино наадамд албан ёсоор сонгогдлоо


Densmaa 2023-07-26 11:07

Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд кинонд анх удаа тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, үндэстний ижилсэл зэрэг сэдэв хөндсөн

   Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" уран сайхны кино 14 дэх шагналаа авч, ирэх есдүгээр сард болох 26 дахь удаагийн Италийн кино наадамд албан ёсоор сонгогдлоо. Уг дэлгэцийн уран бүтээл Америк, Канад, Франц, Итали, Египт, Солонгос, Энэтхэг, Польш, Эстони, Тайланд, Монгол зэрэг дөрвөн тивийн 11 улсаас 14 дэх шагналаа хүлээн аваад байна. "Трио" уран сайхны кино 2023 оны хоёрдугаар сарын 24-нд Монголд нээлтээ хийсэн. Монголын кино урлагийн түүхэнд дауны хам шинжтэй хүүхэд кинонд анх удаа тоглож, хүний эрх, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй нийгэм, байгаль эх, тогтвортой хөгжил, үндэсний өв уламжлал, нүүдлийн соёл, буддын шашин, үндэстний ижилсэл гэсэн сэдэв хөндсөн юм.

Үзсэн: 1070

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна