Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Польшид болсон Сабантуй наадамд Монгол улсаа сурталчиллаа


Densmaa 2023-08-04 10:08

Польшийн Крушынианы хотноо зохион байгуулагдсан татаарын 15 удаагийн Сабантуй наадамд Варшав дахь ЭСЯ оролцлоо.

Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж наадмын албан ёсны нээлтийн үеэр наадмыг зохион байгуулагчдад баяр хүргэн, мэндчилгээ дэвшүүлжээ. Наадамд оролцсон ардын урлагийн “Монгол аялгуу” хамтлагийн тоглолт үзэгчдийн талархлыг хүлээсэн байна. Сабантуй наадамд оролцсон нь монголчуудын соёл уламжлалыг танилцуулах, манай улсыг чиглэсэн аялал жуулчлалыг дэмжих, хоёр ард түмний түүхэн  харилцааг илтгэн харуулахад чиглэж байснаараа чухал ач холбогдолтой юм.  Монголын Их Гүрний хожуу үеийн ханлигууд 14 дүгээр зуунаас эхлэн Польш, Литвад суурьшин, Польшийн тусгаар тогтнол, батлан хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй.

Үзсэн: 701