Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсаа төлөөлөн “Хөх домог” хамтлаг анх удаагаа оролцлоо


Densmaa 2023-08-07 12:08

Өвөрхангай аймгийн уран бүтээлчид ирж оролцон, ЮНЕСКО-д бүртгүүлсэн хосгүй соёлын өвөө танилцуулсанд талархлаа илэрхийлэв

     ЮНЕСКО-гийн түнш төрийн бус байгууллага “Дэлхийн соёл” холбооноос зохион байгуулдаг Дэлхийн соёл, урлагийн 49 дэх удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн “Хөх домог” хамтлаг анх удаагаа оролцлоо. Аллиер мужийн Ганна хотноо болсон наадамд өөр өөрсдийн үндэсний онцлогийг илтгэн харуулсан тоглолт, соёлын дээжээсээ толилуулж сурталчлав. “Хөх домог” хамтлагийн уран бүтээлчдийг Аллиер мужийн удирдлагууд хүлээн авч уулзан, жил бүр зохион байгуулдаг уламжлалт наадамд олон жилийн өмнөөс хамтын ажиллагаатай явж ирсэн Өвөрхангай аймгийн уран бүтээлчид ирж оролцон, ЮНЕСКО-д бүртгүүлсэн хосгүй соёлын өвөө танилцуулсанд талархлаа илэрхийлсэн байна. Урлагийн тоглолтын сацуу францын судлаач Клементин Лабрун “Торгоны замын түүх” лекц уншлаа. Ташрамд дурдахад, 2022 онд БНФУ-д зохиогдсон “Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд Монголын урлагийн тоглолтыг Ганна хотод зохион байгуулж байсан юм. 

Үзсэн: 1513

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна