Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Морин хуурын чуулгын концерт Сидней хотын дуурийн театрт болно


Densmaa 2023-08-09 10:08

Энэхүү тоглолтод Морин хуурын чуулга Монгол аялгуу, Уран хос балетын Adagio, Монголын тал нутаг зэрэг бүтээлийг толилуулах юм

     Монгол, Австрали улсын соёл урлагийн хамтын ажиллагааны хүрээнд Морин хуурын чуулга Сидней хотын дуурийн театрт ирэх сарын 14-ний өдөр бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар болжээ. Энэхүү тоглолтод Морин хуурын чуулга Монгол аялгуу, Уран хос балетын Adagio, Монголын тал нутаг зэрэг бүтээлийг толилуулах юм. Морин хуурын чуулга 1992 онд анх байгуулагдаж, 1996 оноос хойш БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, АНУ, Франц, Итали, Австри, ХБНГУ зэрэг 40 гаруй улсад тоглож байгаа бөгөөд 2022 онд Монгол-Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойд зориулан "NHK Hall" танхимд хүндэтгэлийн тоглолтоо хийж байжээ. 

Үзсэн: 1596

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна