Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монреаль хотод болсон Дорно дахины наадамд Монгол Улс анх удаа оролцов


Densmaa 2023-08-16 12:08

монголын ард түмний түүх, соёл уламжлал, оюуны бүтээлийг сурталчиллаа

       Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Канад Улсын Монреаль хотод болсон Дорно дахины наадамд Монгол Улс анх удаа оролцож, монголын ард түмний түүх, соёл уламжлал, оюуны бүтээлийг сурталчлав. Наадмын үеэр орчуулагч Р.Мөнхзулын франц хэлэнд хөрвүүлсэн Монголын утга зохиолын дээжис, зураач, уран бичээч В.Баатарчулуун, Т.Гантулга нарын уран бүтээлийг танилцуулж, морин хуурч, хөөмийч, ардын бүжгийн “Сувд” хамтлагийн бүжигчид болон канадын уран бүтээлч нар монгол дуу хөгжим, бүжгээр зочдын мэлмий, сонорыг мялаав.  Монголын Шагайн харвааны төлөөлөгч Б.Батзориг цэц мэргэнийг сорьсон уламжлалт спортын энэ төрлийг тайлбарлан үзүүлсэн нь олны сонирхлыг татав. Мөн наадмын зочдод Монгол Улс, монголын ард түмний ахуй соёл, улс төр, нийгмийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, сонирхолтой яриа өрнүүлэв.

Үзсэн: 1996

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна