Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Монгол улсад айлчиллаа


Densmaa 2023-09-25 12:09

Монгол, Орос хоорондын худалдааны тэнцвэргүй байдлыг багасгах, төмөр зам, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх,зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов

      Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинд бараалхлаа. Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын хамтын ажиллагаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглээд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв. Монгол, Орос хоорондын худалдааны тэнцвэргүй байдлыг багасгах, төмөр зам, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд хоёр орны хууль тогтоох дээд байгууллага чухал үүрэгтэй бөгөөд хоёр орны харилцаанд ач холбогдол өгч хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газартаа дэмжлэг үзүүлж ажиллахаа ОХУ-ын Төрийн Думын дарга илэрхийлэв.

Үзсэн: 757

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна