Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

"Хималайн форум” олон улсын чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцов


Densmaa 2023-10-09 11:10

Хуурай уур амьсгалтай, өндөр уулын эмзэг экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг сааруулах, дасан зохицох ногоон хөгжилд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахыг уриалсан юм.

      БНХАУ-ын Төвөдийн Өөртөө Засах Орны Линжи хотод болсон "Хималайн форум” олон улсын чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцлоо. Тус чуулга уулзалтад Балба,  Чили,  Афганистан, Мьянмар, Итали, Шри Ланк, Бутан, Кени зэрэг Гималайн уулс орчмын 10 гаруй улсын төлөөлөл оролцож, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын салбарыг хамтран хөгжүүлэх тал дээр санал бодлоо хуваалцав. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чуулга уулзалтад хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар ирэх 10 жилд эдийн засгаа төрөлжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарыг онцлон эдгээр салбарт хөрөнгө оруулалт татах, хүний нөөцийг хөгжүүлэхэд анхаарч байна. Цаашид бид хоёр орны удирдагчдын байгуулсан олон чухал тохиролцоог бодит ажил хэрэг болгохын тулд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба Зам” болон “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ын уялдааг хангаж, хоёр орны хөгжлийн хамтын ажиллагааг бүх талаар ахиулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна” хэмээгээд хуурай уур амьсгалтай, өндөр уулын эмзэг экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг сааруулах, дасан зохицох ногоон хөгжилд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахыг уриалсан юм. 

Үзсэн: 903

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (2)

  • По моему мнению Вы не правы. Я уверен. Могу это доказать. Пишите мне в PM, пообщаемся. Матрац // Новый словарь <a href=http://www.ecogreenrecycling.com/empresa/>http://www.ecogreenrecycling.com/empresa/</a> российского языка. Медицинский противопролежневый матрас - надувной матрас с проблемами автоматического управления надуванием и сдуванием отдельных его секций.


  • 初めての利用(しかも質屋さん)でしたが、とても信頼のできるショップさんだと思います。 梱包がとても丁寧(他の方もおっしゃっていましたが、緩衝材を留めてあるテープの端を折り返して開封しやすくしてある点)、一筆箋の手書きメッセージの同封など、細やかな心配りが感じられます。本物証明書も同封され、安心しました。 また利用したいと思います。ありがとうございました。 [url=https://www.mbag78.com/goods-50836.html]スーパーコピー オークション[/url]