Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирж, үүрэгт ажилдаа орсон явдалд баяр хүргэв


Densmaa 2023-10-16 11:10

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд эрхзүйн таатай орчныг бүрдүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа чухал гэж үзэж байна

УИХ-ын дарга Г.Занданшатарт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан бараалхлаа. Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-аас Монгол Улсад суух 18 дахь Элчин сайдаар томилогдож ирсэн байна. Хоёр улсын төрийн тэргүүн худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Энэ оны 8 дугаар сарын байдлаар 15 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тиймээс энэхүү зорилтод хүрэх боломж дүүрэн юм гээд уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг бүхий л салбарт хамтран ажиллах шинэ боломжийг бий болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны байнгын механизм нь чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тодотгов. УИХ-ын дарга Г.Занданшатар, БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирж, үүрэгт ажилдаа орсон явдал баяр хүргээд,  Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд эрхзүйн таатай орчныг бүрдүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа чухал гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэв. Мөн хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа хамтын ажиллагааг дэмжих замаар хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гээд  Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны байнгын уулзалтын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлж, Байнгын хороод, Найрамдлын бүлэг болон Тамгын газар хооронд харилцан туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Үзсэн: 661

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • 信用第一/正規取扱店≡≡≡ ★★★★★大注目★★★★★≡≡≡ 当店の承諾に→誠実 信用 送料無料(日本全国) 日本的な人気と信頼を得ています。 2023-2023年最新作ルイヴィトン新品、新素材入荷! ! 人気唯一ブランド専門店 主要取扱商品:バッグ、財布、腕時計、ベルト、マフラー 。 ルイヴィトン、グッチ、シャネル、ブルガリ、エルメス、プラダ等海外高級ブランドがここに集結。 非常に親切で丁寧な対応で、良い品物がそろっています。 ご注文の方は、【卸売、小売など歓迎】ご連絡下さい。 スーパーコピー アランシルベスタイン オーバーホール https://www.mbag78.com/category.php-category=182&display=grid&brand=82&price_min=0&price_max=0&filter_attr=0&page=1&sort=shop_price&order=DESC.htm