Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Канад Улсын Амбан захирагч Мэри Саймон-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив


Densmaa 2023-10-18 10:10

Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр Итгэмжлэх жуух бичгээ барьж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэлээ

      Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос Канад Улсын Амбан захирагч Мэри Саймон-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Амбан захирагч Мэри Саймон Элчин сайд Э.Сарантогосыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын үеэр Элчин сайд Э.Сарантогос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр Итгэмжлэх жуух бичгээ барьж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бататгахын төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Амбан захирагч Мэри Саймон хоёр улс ардчилал, хүний эрхийг дээдэлдэг нийтлэг үнэт зүйлстэй улс орнууд болохыг онцлон тэмдэглээд, Монгол, Канадын хамтын ажиллагааг цаашид олон салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжтойг илэрхийлэв. Монгол Улс, Канад Улсын хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосон юм.

Үзсэн: 630

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна