Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

БНСУ-ын Залуу манлайлагчдын уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны яаманд зохион байгуулав


Densmaa 2023-10-18 11:10

Хоёр улсын харилцааны хөгжилд залуучуудын оролцоо, санал санаачилга, манлайлал чухал үүрэгтэй болохыг онцлов

       Монгол Улс, БНСУ-ын Залуу манлайлагчдын уулзалтыг Монгол Улсын Гадаад харилцааны яаманд зохион байгуулав. БНСУ-ын талын төлөөлөгчдийг БНСУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын захирал Чой Юун Жүн ахалж, бүрэлдэхүүнд Солонгосын Гадаад хэргийн яамны залуу дипломатчид, улс төрийн намын төлөөлөл болон их, дээд сургуулийн монгол судлалын залуу эрдэмтэн судлаачид багтсан байна. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол, Солонгос улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд хоёр улсын харилцааны хөгжилд залуучуудын оролцоо, санал санаачилга, манлайлал чухал үүрэгтэй болохыг онцлов. Мөн тэрбээр Монголд зочлох хугацаандаа манай залуу дипломатчидтай ойр дотно танилцан нөхөрлөж, монгол орны түүх, соёл, зан заншилтай танилцаж, хоёр улсын харилцааг цаашид улам хөгжүүлж, харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүсэв. Уулзалтын үеэр оролцогчид хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон хоёр орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр зэрэг сэдвээр харилцан илтгэл тавьж, сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцав.

Үзсэн: 616

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна