Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочиллоо


Densmaa 2023-11-08 11:11

Элчин сайдын хувиар Солонгос улсын визийн материал хүлээн авах төвийг Эрдэнэт хотод байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв

      БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зочиллоо. Тэрбээр Орхон аймагт анх удаа ирж байгаа бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” болон үйлдвэрийн музейтэй танилцсан юм. Элчин сайд Ким Жун Гү хэлэхдээ, “Аж үйлдвэржсэн Эрдэнэт хот улс орныхоо эдийн засагт маш их хувь нэмрээ оруулж байгаад гүн сэтгэгдэл төрлөө. Энд ажиллаж буй 7000 ажилтны амжилт ололт, хөдөлмөр зүтгэлийг сонсоод өөрийн эрхгүй бахархлаа. Цаашид улам ихийг бүтээж, улс эх орноо хөгжүүлэхийг хүсье” гэлээ. Мөн “Элчин сайдын хувиар Солонгос улсын визийн материал хүлээн авах төвийг Эрдэнэт хотод байгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв. Ингэснээр Эрдэнэтийнхэн төдийгүй ойролцоох бүс нутгийн иргэд заавал нийслэл хот руу зорчихгүйгээр Солонгос улсад зорчих визийн хүсэлтээ орон нутагтаа өгөх боломжтой болно” гэлээ.

Үзсэн: 1581

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна