Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа


Densmaa 2023-11-17 01:11

Б.Батцэцэг сайд уулзалтын үеэр Элчин сайд Х.Кобаяши-д Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлст нь амжилт хүсжээ

       Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки-г эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Тэрбээр Элчин сайд Х.Кобаяши-г Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр улсын харилцааг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолсон байна. Х.Кобаяши нь 2019 оноос Монгол Улсад томилогдон ажиллах хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалыг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улс “Kовид-19” цар тахлыг богино хугацаанд даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан юм. Түүнчлэн Япон Улсын Засгийн газраас манай улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлэв. Б.Батцэцэг сайд уулзалтын үеэр Элчин сайд Х.Кобаяши-д Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгаж, цаашдын ажил үйлст нь амжилт хүсжээ.

Үзсэн: 636

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна