Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад айлчилна


Densmaa 2023-11-20 03:11

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли-гийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Канад Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын даргад бараалхаж, Канад Улсын Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Канад-Монголын парламентын бүлгийн гишүүд, Засгийн газрын зарим гишүүнтэй уулзана. Уулзалт, хэлэлцээний үеэр Канад Улстай хөгжүүлж буй “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд хоёр талын харилцаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Үзсэн: 699

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна