Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

ИБУИНХУлсын парламентын гишүүн асан хатагтай Маргарет Мунн нарыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2023-11-27 11:11

Дэлхийн парламентуудын үлгэр жишээ болсон Монгол Улсын Их Хурлыг цаашид ямагт дэмжиж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна гэв

        Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын гишүүн асан хатагтай Маргарет Мунн нарыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурал хүний эрхийн талаарх өөрийн үнэлгээг хийсэн дэлхийн бүх парламентаас анхдагч болж, Жендерийн эрх тэгш байдлын талаарх өөрийн үнэлгээг хийсэн 13 дахь парламент болсныг уулзалтын эхэнд цохон тэмдэглэв. Тэрбээр, Монголын ард түмний төлөөллийн байгууллага Улсын Их Хурал хүний эрх болон жендэрийн тэгш байдлыг бүрэн хангаж ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд өнөөгийн нөхцөл байдлаа үнэлж, цаашид хэрхэн ажиллаж, хэрхэн сайжруулах талаар тодорхойлоход өөрийн үнэлгээ ихээхэн чухал болохыг онцлоод өөрийн хуримтлуулсан туршлагаа бусад орны парламенттай хуваалцахад таатай байх болно гэв. Хатагтай Мэг Мунн 2015 оноос хэд хэдэн орны парламентад жендэрийн эрх тэгш байдлын талаарх үнэлгээ хийж байсан хэдий ч хүний эрхийн талаарх өөрийн үнэлгээг Монгол Улсын Их Хуралтай хамтран анх удаа хийлээ. Энэ бол Олон Улсын Парламентын Холбооны хувьд түүхэн ач холбогдолтой үйл хэрэг болсон. Монголын парламент энэ хэрэгслийг ашигласан дэлхийн анхны парламент гэдгийг байнга дурдах болно. Улс төрийн манлайлал маш чухал тул Олон Улсын Парламентын Холбооны зүгээс Монгол Улсын Их Хуралд хийсэн энэхүү үнэлгээд ихээхэн ач холбогдол өгснийг энэ ташрамд дурдах нь зүйтэй. Иймд тус Холбооноос дэлхийн парламентуудын үлгэр жишээ болсон Монгол Улсын Их Хурлыг цаашид ямагт дэмжиж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна гэв.

Үзсэн: 500

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна