Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан


Densmaa 2023-12-11 12:12

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Япон Улсад олон жил сурч, ажилласан туршлагатай, япон хэлээр ярьдаг Элчин сайд томилогдсонд талархалтай буйгаа илэрхийлээд Монголын ард түмэнд сайн сайхныг хүсэв

        Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитод уламжилж, “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Элчин сайд Б.Баярсайхан Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Угсаа залгамжлагч Хунтайж байх үедээ буюу 2007 онд Монгол Улсад айлчилсан нь Монгол, Японы ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж, найрсаг харилцааг улам гүнзгийрүүлсэн гэдгийг онцлов. Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Элчин сайд Б.Баярсайхантай найрсаг дотно яриа өрнүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт амжилт хүсэв. Түүнчлэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Япон Улсад олон жил сурч, ажилласан туршлагатай, япон хэлээр ярьдаг Элчин сайд томилогдсонд талархалтай буйгаа илэрхийлээд Монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Үзсэн: 651

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна