Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан зохицуулагч Др. Курт Кэмпбэллтэй уулзав


Densmaa 2023-12-14 08:12

Уулзалтын үеэр талууд​ Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл 2024 онд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцлоо

        Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Америкийн Нэгдсэн УлсынЦагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан зохицуулагч Др. Курт Кэмпбэллтэй уулзав.  Уулзалтын үеэр талууд​ Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэл 2023 онд батжин өргөжсөнийг харилцан тэмдэглээд, 2024 онд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн албан ёсны айлчлал, Гадаад харилцааны яам, Төрийн департамент хоорондын улс төр болон эдийн засгийн бодлогын ээлжит зөвлөлдөх уулзалтууд, Нэн чухал эрдэс баялгийн талаарх анхдугаар яриа хэлэлцээ зэрэг олон арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг онцолж, тохиролцсон ажлуудыг хэрэгжүүлэх, хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах зэрэг асуудлаар санал солилцов.

Үзсэн: 651

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна