Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардууллаа


Densmaa 2024-01-15 11:01

Үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, амжилт хүсээд хоёр улсын харилцааг бэхжүүлэх ажил үйлст нь бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг илэрхийллээ

     Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэсээрийн Золжаргал Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кристиан Варгаст Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардууллаа. Элчин сайд С.Золжаргал Монгол, Бразилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжин хөгжиж байгааг тэмдэглээд хоёр улсын харилцааг бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор хөдөө аж ахуй, уул уурхай, иргэний нисэхийн салбарт өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ боловсрол, соёл, спортын чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсон юм. Элчин сайд Кристиан Варгас Элчин сайд С.Золжаргалд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулж, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, амжилт хүсээд хоёр улсын харилцааг бэхжүүлэх ажил үйлст нь бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг илэрхийллээ.

Үзсэн: 608

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна