Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамтай уулзлаа


Densmaa 2024-01-17 12:01

Зүүн өмнөд Ази дахь чухал түнш болох Сингапур Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгдгөө цохон тэмдэглэлээ

      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамтай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалаар тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход хоёр тал нягт хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, Зүүн өмнөд Ази дахь чухал түнш болох Сингапур Улстай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгдгөө цохон тэмдэглэлээ. Түүнчлэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монгол Улсын онцлогт тохируулан нэвтрүүлэх ажил амжилттай хэрэгжиж буйг сайшаан тэмдэглэж, цаашид Сингапур Улсаас Төрийн орон сууцжуулалтын туршлага загвараас суралцаж, Монгол Улсын нөхцөл байдал, газар зүйн онцлог, уур амьсгал, санхүүгийн чадамжтай уялдуулан хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, загвар, технологи, менежментийг нутагшуулах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Үзсэн: 650

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна