Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

ИБУИНХУ-ын парламентаас туршлага судалж байна


Densmaa 2024-02-05 11:02

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын парламентын тогтолцоо, үйл ажиллагааны талаар туршлага судлахаар тус улсад ажиллаж байна.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын парламентын тогтолцоо, үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явц, E-petition буюу өргөдөл гомдлын цахим системийн үйл ажиллагаа, парламентын судалгаа, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр туршлага судалж байна. Энэ хүрээнд ЕНБД Д.Энхбат ИБУИНХУ-ын Нийтийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмиттэй уулзлаа. Уулзалтын эхэнд, Д.Энхбат Монгол Улсын “Гуравдагч хөрш”, Хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогддог ИБУИНХУ өрнөдийн улсуудаас хамгийн түрүүнд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч 1963 оны 1 дүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоож байсныг тэмдэглээд, 1990 оноос хойш Монголд ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих үеийг даван туулахад тус улсын оруулсан хувь нэмрийг Монголын төр, засаг өндрөөр үнэлдгийг онцолжээ. Мөн энэ удаагийн айлчлал Их Британийн парламентын Нийтийн танхимын ажлын алба, Монгол УИХ-ын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны түүхэнд шинэ үеийг эхлүүлэх үйл явдал гэж үнэлж буйгаа тэмдэглээд, Монголд байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа явуулснаас хойш 34 жилд УИХ, түүний Тамгын газар парламентын ардчиллыг бэхжүүлэх, ард түмний төлөөллийн институц болох парламентыг чадавхжуулахад олон улсын парламентуудтай хамтын ажиллагаа хөгжүүлж ирснийг дурдсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ-ын бүрэлдэхүүн өргөжиж, 126 гишүүнтэй ажиллах болсонтой холбогдуулан олон гишүүн бүхий парламент, тэдгээрийн хуралдааны дэг, парламентын ажлын албаны зохион байгуулалт, үйл ажиллагааг судалж, сайн туршлагыг нэвтрүүлэхэд Тамгын газар анхаарч байгаа юм.

Үзсэн: 769

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна