Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 03,04-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайд болон олон улсын байгууллагын төлөөллүүдтэй золголоо


Densmaa 2024-02-15 11:02

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган: Монголчуудын зочломтгой, халуун дулаан занг цаг ямагт мэдэрч ирсэн бол Цагаан сараар улам их мэдэрч байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, золголт хийлээ. Монгол үндэстний уламжлалт баяр “Цагаан сар” нь төрт ёс, тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа бөгөөд уламжлалт зан заншлаа гадаад улсаас манай улсад суугаа ДТГ-ын тэргүүн нарт сурталчлан таниулахын зэрэгцээ өөрийн өв соёлоороо дамжуулан эв нэгдлийн бэлгэдэл болгож сар шинийн золголт зохион байгуулсан юм.
Арга хэмжээний үеэр үндэсний язгуур урлаг, ястан үндэстний хувцас, гоёл, чимэг хэрэгсэл, тоглоом наадгай, бичиг үсэг, дуу, бүжгийн соёлыг танилцуулсан байна.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-КомланМонголд байх хугацаандаа та бүхэнтэй Цагаан сарын баярыг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Ялангуяа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг биднийг хүлээн авч, нэгэн гэр бүл болж Цагаан сараа хамтдаа тэмдэглэж байгаа нь эв санааны нэгдлийг харуулж байгаагаараа онцлог юм. Энэ нь гэр бүл, төрөл төрөгсдөөрөө нэгдэж, тэмдэглэж ирсэн Цагаан сарын уламжлалыг мөн харуулж байна гэж ойлгож байна” гэсэн бол БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюань “Анх удаа Цагаан сарын баярыг Монголд тэмдэглэж байгаадаа баяртай байна. Ялангуяа, энэ онд Монгол, Хятадын цагаан сар давхцаж байгаа нь бүр ч олзуурхууштай юм. Энэхүү Модон луу жил нь манай хоёр орны ард түмэн, хоёр улсын харилцаанд өлзийтэй сайн байна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган:
Хоёр дахь удаагаа Цагаан сарын баярыг тэмдэглэж байна. Энэхүү баяраар дамжуулан Монголын ёс заншил, үнэт зүйлсийг ойлгон суралцаж байгаадаа хувьдаа талархаж байдаг. Гэр бүлийн гишүүд халуун бүлээрээ цугларч, амттай бууз, хоолоо хамтдаа хийж, баяр баяслаар дүүрэн сар шинээ угтдаг нь сайхан санагддаг. Монголчуудын зочломтгой, халуун дулаан занг цаг ямагт мэдэрч ирсэн бол Цагаан сараар улам их мэдэрч байна”гэжээ.

Үзсэн: 297

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна