Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Японы зөвлөлдөх уулзалт боллоо


Densmaa 2024-03-07 09:03

Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хоорондын VI зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо.

    Зөвлөлдөх уулзалтаар талууд бүс нутгийн аюулгүй байдлын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тус тусын байр сууриа танилцуулсан байна. Энэ хүрээнд хоёр тал гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын аюулгүй байдлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны цаашдын төлвийг хэлэлцжээ. Талууд хөгжил цэцэглэлтийн төлөөх энхийг эрхэмлэсэн үзэл санааны хүрээнд “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотолж, энэхүү үр бүтээлтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтсон байна.

Үзсэн: 956

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна