Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-04-2024
монгол

Шинэ мэдээ

ХБНАБУ-ын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэлд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив


Densmaa 2024-03-18 10:03

Элчин сайд Д.Ганболд итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслолын төгсгөлд Балба Улсын Ерөнхийлөгчийн ордны Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээж, гарын үсэг зуржээ

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганболд ХБНАБУ-ын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэлд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Уулзалтын үеэр Элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Р.Ч.Поудэл Элчин сайдад үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлж ажилд нь амжилт хүсэв. Элчин сайд Д.Ганболд итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслолын төгсгөлд Балба Улсын Ерөнхийлөгчийн ордны Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээж, гарын үсэг зуржээ.

Үзсэн: 712

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна