Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзав


Densmaa 2024-04-15 11:04

Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, томоохон төсөл, хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад онцгойлон анхаарч ажиллахыг хүсэв

      Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзан, итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав. Дэд сайд Г.Амартүвшин Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, тэр дундаа аялал жуулчлал, хөдөө аж ахуй, тээвэр логистик, мэдээлэл технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, томоохон төсөл, хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад онцгойлон анхаарч ажиллахыг хүсээд, Элчин сайдад ажлын амжилт ерөөв. Элчин сайд А.М.Готсурве дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэх, Монгол, Энэтхэгийн хамтарсан төслүүдийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг энэтхэгийн зах зээлд гаргах, тус улсад боловсрол эзэмших монгол оюутан, залуусын тоог ахиулахад онцгой анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Үзсэн: 3523

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна