НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгчтэй уулзав
НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагаас Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг бүхий л талаар дэмжин ажиллах болно гэлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч бөгөөд бүсийн захирал Стефэн Каргбо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагаас Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Нэн ялангуяа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд монголын арьс шир боловсруулах зарим аж ахуйн нэгжид сертификат олгож, Халал аргаар бэлтгэсэн малын маханд сертификат олгох ажлыг ЮНИДО дэмжин хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэв. НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч Стефэн Каргбо Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Баян-Өлгий, Ховд аймаг дахь аж үйлдвэрийн агро парктай танилцах завшаан тохиосныг дурдав. Тэрбээр, “Экспортыг дэмжих” төсөл богино хугацаанд үр дүнгээ өгсөн болохыг онцлож, монголын арьс шир боловсруулах аж ахуйн нэгжүүд сертификаттай болсноор гадны бизнес эрхлэгч, жуулчдыг татах бизнесийн шинэ гарцтай болж буйг тэмдэглэхэд таатай байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам бэхжиж, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагаас Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг бүхий л талаар дэмжин ажиллах болно гэлээ.
Үзсэн: 1546
Tweet