АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Као Ким Хорн-д Итгэмжлэх захидлаа өргөн барив
Монгол Улс АСЕАН-ы Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд 2005 онд нэгдэн орсон бөгөөд Элчин сайд Д.Энхтайван нь 10 жилийн дараа Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Элчин сайдаар ажиллахаар болж байна
Монгол Улсаас Зүүн өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэгийн дэргэд суугаа Элчин сайд Д.Энхтайван тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Као Ким Хорн-д Итгэмжлэх захидлаа өргөн барив. Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Као Ким Хорн АСЕАН-ы дэргэд суугаа Элчин сайдаар томилогдон Итгэмжлэх захидлаа өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Элчин сайд Д.Энхтайван АСЕАН нь Зүүн өмнөд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглээд Монгол Улс нь АСЕАН болон түүний гишүүн орнуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, АСЕАН-тай түншлэлийн харилцаа тогтоох эрмэлзэлтэй буйгаа дахин нотлов. Монгол Улс АСЕАН-ы Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд 2005 онд нэгдэн орсон бөгөөд Элчин сайд Д.Энхтайван нь 10 жилийн дараа Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Элчин сайдаар ажиллахаар болж байна.
Үзсэн: 2998
Tweet
Ahmad
09 Jun 2025 07:48:11
Lovely write ups, Thank you. casino en ligne Tips well considered!! casino en ligne Whoa tons of helpful info! casino en ligne France Amazing a lot of great data! casino en ligne fiable Whoa loads of valuable data. casino en ligne With thanks. I enjoy this. casino en ligne Thanks a lot. Numerous advice! casino en ligne fiable You explained this perfectly. casino en ligne Truly quite a lot of superb info. casino en ligne fiable Thank you. Quite a lot of posts. casino en ligne