Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Монгол улс Европын холбооны цахим хуралдаан болов


Densmaa 2025-04-11 01:04

Талууд Монгол-ЕХ хоорондын анхдугаар Бизнес форумыг энэ оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирч, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна

Монгол Улс, Европын Холбооны Хамтарсан комиссын дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдааныг цахимаар зохион байгуулав. Хуралдаанаар талууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, худалдааны бодлого, хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүч, чухал түүхий эд, материалын талаар харилцан мэдээлэл солилцов. Хуралдааны үеэр ЕХ-ноос хөрөнгө оруулалттай холбоотой шинэ санаачилга болох Тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих хэлэлцээрийн талаар танилцуулж, Дэлхийд гарах гарц стратегийн явцын талаар мэдээлэл өглөө. Талууд Монгол-ЕХ хоорондын анхдугаар Бизнес форумыг энэ оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохирч, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Үзсэн: 3909

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна