Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Элчин сайд Коринн Пэрера Да Силватай уулзлаа


Densmaa 2025-04-14 11:04

Францын тал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд экспертээ Монголд ажиллуулж байгаад талархлаа илэрхийлэв

        БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силватай уулзлаа. Уулзалтын эхэнд сайд С.Одонтуяа энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тохиож буй онцгой жил гэдгийг дурдаад Францын тал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд экспертээ Монголд ажиллуулж байгаад талархлаа илэрхийлэв. Мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг ирэх онд зохион байгуулах бэлтгэл хангаж, энэ хүрээнд Францын талтай үр дүнтэй хамтрах хүсэлтэй байгаагаа тодотгожээ. Талууд уг бага хурал нь хоёр орны хамтын ажиллагааны луужин болж, байгаль орчны салбар дахь хамтын ажлыг өмнөхөөс эрчимжүүлэх боломж гэлээ. Сайд С.Одонтуяа энэ сарын сүүлээр Парис хотноо болох “ChangeNOW” форумд оролцохоор төлөвлөж байгаагаа хэлсэн бол Элчин сайд хатагтай Коринн Пэрера Да Силва сайд С.Одонтуяаг 6 дугаар сард Францын Нийс хотод зохион байгуулах НҮБ-ын Далайн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ. 

Үзсэн: 2988

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна